"Боса импекс" ХХК-ийн бүтээгдэхүүн бохирдсон байсныг илрүүлжээ


2019-11-05 09:36:54

Иргэний мэдээлэлийн дагуу "Боса импекс" ХХК-ийн бууз, баншны цехийн үйл ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тус хэлтсийн холбогдох улсын /ахлах/ байцаагч нар хамтран хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр үйлдвэрлэл явуулахдаа тус цехийн ажилчид гурил зуурагч төхөөрөмжийн салникны жийргэвч резин нь элэгдэж хар бал бүхий толбо үүсгэж байсныг дотоод хяналтаар илрүүлсэн боловч тодорхой арга хэмжээ авалгүй үйлдвэрлэл явуулснаас бүтээгдэхүүн гадны бохирдлоор бохирдсон болох нь тогтоогдлоо.  

Шалгалтын явцад тухайн өдөр үйлдвэрлэсэн хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг худалдаанаас татан авалт хийлгүүлэн ажиллалаа. Илэрсэн зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү