Д.Одбаярыг баривчлах шийдвэр гаргажээ


2019-11-06 18:26:05
Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг энэ сарын 6-ны  08.00 цагт БНСУ-ын олон нисэх онгоцны буудал Инчонд газардахад нь тус улсын хууль, хяналтын байгууллагынхан баривчилжээ. 
 
Учир нь Инчоны цагдаагийн газраас Д.Одбаярыг баривчлах захирамж гаргасны дагуу түүнийг баривчилсан талаар тус улсын хэвлэлд нийтэлсэн байна. 
 
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр болон түүнтэй хамт явсан 42 настай, Монгол Улсын иргэн Анарын БНСУ-ын Инчеоны орон нутгийн шүүхээс баривчлан байцаалт авах шийдвэр гарсан байна.
 
Д.Одбаяр нар онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлэхийг завдсан үйлдэл нь тодорхой болсон, оргон зайлах магадлалтай гэж цагдаагийн байгууллага үзсэн учраас шүүхээс баривчлах шийдвэр гаргасан талаар мэдээллээ.
 
 
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү