Сурагчид энэ сарын 23-наас амарна


2019-12-03 10:00:27

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалын дагуу нийслэлийн болон орон нутгийн сурагчдын 2019-2020 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 23-наас эхэлж, нэгдүгээр сарын 10-ныг дуустал гурван долоо хоног амарна.  

Өмнө нь томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран тус улирлын амралт дээр 3 дугаар улирлын нэг долоо хоногийн амралтыг шилжүүлэн нэмж амардаг байсан. Гэхдээ энэ жилийн хувьд Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалттай холбоотойгоор сурагчдын амралтыг сунгах эсэх талаар одоогоор мэдээлэл  өгөөгүй гэдгийг БСШУСЯ-наас хэллээ.

Харин орон нутгийн сурагчид арванхоёрдугаар сарын 30-наас эхлэн нэгдүгээр сарын 10-ныг дуустал хоёр долоо хоног тус тус амарна юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү