Б.Махбалд холбогдох хэргийг маргааш шүүнэ


2019-12-05 09:56:52

Зам тээвэр, хөгжлийн яамны газрын даргаар ажиллаж байсан Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал маргааш буюу энэ сарын 6-ны өдөр болохоор товлогдоод байна.

Хэргийг сийрүүлбэл, Зам тээвэр, хөгжлийн яамны удирдлагууд архидан согтуурч 2018 оны наймдугаар сарын 9-10-нд шилжих шөнө тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан хэрэг гарсан билээ. Уг хэрэгт тус яамны газрын дарга асан Б.Махбалыг яллагдагчаар дуудаж, шүүх хурал товлосон ч 7 удаа хойшилсон билээ.

Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Тодруулбал, “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан бол 12-21 жил хүртэлх хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж заасан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү