Нийслэлийн жолооч нар өнөөдөр жагсана


2019-12-09 08:26:45

"Авто зам ашигласны төлбөр нэмсэнтэйгээр холбоотойгоор иргэн Б.Цэгмид, "Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан нар болон "Үнэн ба зөв" намын гишүүд автомашинтай жагсаал зохион байгуулахаа албан олон нийтэд зарласан. Жагсаал нийслэлийн серийн дугаартай авто машинтай жолооч нар нэгдэхээ илэрхийлсэн гэх мэдээлэл байгаа юм.

Жагсагчид өглөө 08:00-18:00 цаг хүртэл Д.Сүхбаатарын талбайг тойрон хөдөлгөөнд оролцоно. Энэхүү жагсаал нь 5 хоног үргэлжилнэ гэдгээ мэдэгдээд байгаа.

Иймээс эл өдрүүдэд замын ачаалал нэлээд нэмэгдэхийг Тээврийн цагдаагийн газраас анхааруулж байна. Мөн жагсаалд оролцогчдыг дүрмээ баримтлахыг анхаарууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү