Өнөөдрөөс хүйтний эрч чангарна


2019-12-09 08:38:15

Өнөөдөр зарим газраар, маргааш нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг Уё цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Энэ сарын 11-нд нутгийн зүүн хэсгээр, 12-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи өнөөдөр, маргааш ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, 10, 11-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Энэ сарын 12-нд нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч суларна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү