Хүүхдийн тэтгэмжээ төлөхгүй эрэн сурвалжлагдаж байгаа эцэг эхийн нэрийг зарлалаа


2019-12-11 10:35:42

Монголын эмэгтэйчүүдийн холбооноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран хүүхдийн тэтгэмжээ төлөхгүй эрэн сурвалжлагдаж байгаа 233 эцэг, эхийн нэрийг олон нийтэд зарлалаа.

Учир нь хүүхдийнхээ эрхийг зөрчиж, хүүхдийн тэтгэмжээ төлдөггүй эцэг эхчүүдийн тоо нэмэгдсээр байгаа юм байна.

2018 оны байдлаар улсын хэмжээнд 91503 өрх толгойлсон эцэг, эх байгаагаас 72000 гаруй нь эмэгтэйчүүд байна.

Тэд эхний ээлжинд эрэн сурвалжлагдаж буй иргэний нэрсийг зарлаж байгаа бөгөөд цаашид ШШГЕГ-тай хамтран Зөрчлийн тухай хууль болоод Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудад тэтгэмжээ төлөхгүй эцэг эхийн хариуцлагын талаар нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа аж. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү