Туул голд хоёр машин цөмөрчээ


2020-01-09 13:42:27

Хан-Уул дүүргийн XIII хороонд иргэн Б-гийн жолоодож явсан “Кроун” загварын суудлын автомашин “Туул” голын мөсөнд цөмөрчээ. Энэ  тухай дуудлагыг энэ сарын 8-ны өдрийн 11:54 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Улмаар Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч 40 км замыг туулан 12:45 цагт очиж, 45 минут ажиллаж татан гаргажээ.

Мөн Налайх дүүргийн I хороо, “Тэрэлжийн гүүр”-ний баруун талд иргэн Г-гийн жолоодож явсан “Старекс” загварын суудлын автомашин “Туул” голын мөсөнд цөмөрчээ. 10 зорчигчтой явсан эл машиныг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 7 алба хаагч 12.5 км замыг туулан очиж, татан гаргасан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү