Дунд сургуулийн уурын зуух дэлбэрчээ


2020-01-10 10:57:00

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог багийн ерөнхий боловсролын дунд сургуулийн дотуур байрны халаалтын нам даралтын зуух дэлбэрчээ. Улмаар  уурын зуухны барилгын баруун, зүүн, урд хэсгийн хана, дээвэрт нуралт үүссэн байна.

Тус сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн 25 багш, ажилтан, “МАК” ХХК-ийн 3 ажилтан, “Ачир” ХХК-ийн 2 ажилтан, тус аймгийн “Цахилгаан түгээх станц”-ын 2 ажилтан, нийт 32 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг барилгын дулаан дамжуулах шугам хоолойн усыг шавхах ажлыг хийж гүйцэтгэсэн гэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү