Голын мөс цөмөрч 100 бог осолджээ


2020-01-14 09:46:33

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Хүрэн шугуй” хэмээх  газарт 100 орчим мал голын ус цөмөрч осолдсон байна. Тодруулбал, Цөм сүргийн үржлийн төвийн малчин В “Дэлгэрмөрөн” голоор 100 орчим бог мал тууж явсан аж. Гэтэл голын мөс цөмөрч осолдсон тухай аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 12 алба хаагч, Хүнс, хөдөө аж ахуйн газрын 3 ажилтан, Мэргэжлийн хяналтын газрын 3 ажилтан, Цөм сүргийн үржлийн төвийн 3 ажилтан, нийт 22 хүнажиллаж, голоос 81 бог мал /24 хонь, 57 ямаа/-ын сэг зэмийг гаргаж, булж устгасан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү