Өлөнгийн өнгөр чанах тогоонд 3 хүн унаж бэртжээ


2020-01-14 09:51:54

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Мөнхбаясах кэйсинг” ХХК-ийн “Өлөн боловсруулах үйлдвэр”-ийн өлөнгийн өнгөр чанах 3.5х2.5 метрийн хэмжээтэй тогоонд тус үйлдвэрийн  ажилчид унажээ. Нэг нь тус дүүргийн 1 дүгээр хорооны харьяат 44 настай эрэгтэй Б, нөгөөх нь  БНХАУ-ын иргэн 36 настай эрэгтэй Ш нар аж.

Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагчийг тус үйлдвэр дээр очиход иргэн Б, Ш, Л нарыг тогооноос тус үйлдвэрийн ажилчид гаргасан байжээ.  Иргэн Б, Ш, Л нарын биеийн байдал хүнд, хордож ухаан алдсан байсан тул эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, ХЯТҮТ-ийн их эмч  С.Эрдэнэцэцэгт хүлээлгэн өгсөн байна. 

ХЯТҮТ-д эмчлэгдэж буй иргэн Б, Л нарын биеийн байдал хүнд, ухаангүй, иргэн Ш ухаан орсон, биеийн байдал хүндэвтэр, мөн тус үйлдвэрийн ажилтан Баянгол дүүргийн 20 дугаар хорооны харьяат З /27 настай, эрэгтэй/, Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат М /36 настай, эрэгтэй/ нарын биеийн байдал дунд зэрэг /өөрсдөө эмнэлэгт ирсэн/ байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү