Хар тамхины хэргээр саатуулагдсан Дэд сайд асны охин суллагджээ


2020-01-14 11:32:51

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас  нэгдүгээр сарын 12-ны өдөр гүйцэтгэх ажил явуулж, хар тамхи хэрэглэсэн хэсэг бүлэг этгээдийг дайчлан баривчилсан билээ. Дээрх этгээдүүдийн дунд Эрүүл мэндийн Дэд сайд асны охин Б гэгч байсан бөгөөд тэрбээр одоогоос таван жилийн өмнө буюу 2015 онд хар тамхи, сэтгэц нөлөөт бодис хэрэглэсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан юм.

Энэ удаад сэжигтэн Б-г нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Viva city” хороолол орчимд байрлах нэр бүхий зочид буудлаас баривчилсан бөгөөд шалгалтын явцад метамфетамин буюу ”мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэц нөлөөт бодис хэрэглэсэн болох нь шинжилгээгээр тогтоогдсон тухай эх сурвалжийн мэдээлэл бий.

Тэгвэл мөрдөн байцаагчийн эрхийн хүрээнд түүнийг саатуулах хугацаа дууссан учир өнөөдөр сэжигтэн Б-г батлан даалтад гаргахаар болж, суллажээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү