Он гарснаас хойш зам тээврийн ослоор 12 хүн нас баржээ


2020-01-17 13:36:07

Автомашиныг өдөр бүр хэрэгцээндээ унах нь бидний хэрэглээ. Заримдаа бидэнд төлөвлөөгүй ажил, гэнэтийн зүйл гээд юу тохиолдохыг тааварлашгүй. Цаг давчуу үе аль эсвэл сэтгэл хөөрлөөсөө шалтгаалаад замын хөдөлгөөнд дураараа оролцох тохиолдол ажиглагддаг.

Он гарснаас хойш зам тээврийн ослоор 12 хүн нас барж, 82 хүн хүнд болон хөнгөн гэмтсэн байна. Замын хөдөлгөөнд дүрмээрээ оролцох нь та өөрийгөө болоод бусдыг хайрлаж, хүндэлж байгаагийн илрэл юм.

Замын хөдөлгөөн дүрмээрээ, соёлтой оролцож болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллгаас сэрэмжлүүлж байна. Иргэд та бүхэн автомашиндаа суухдаа машиныхаа бүрэн бүтэн байдлыг харж, автомашин жолоодохын өмнө суудлын бүсээ зүүж, толь, суудал бусад хэрэгслийг өөрт тохируулж замын хөдөлгөөнд оролцооцой. Хотын соёл таниас биднээс эхлэлтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү