55 настай эрэгтэй сураггүй болжээ


2020-01-20 09:31:50

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Цагаан-Овоо багийн “Буриадын гарам” хэмээх газар  “Ивэнтүрүү” ХХК-ийн харуулын байр 2019 оны 11 сарын 29-ний өдрийн 19:08 цагт  шатжээ. Үүний улмаас харуул Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат 55 настай эрэгтэй Х сураггүй алга болсон байна. Иргэн Х-г тус аймгийн Цагдаагийн газар эрэн сурвалжилж байсан бөгөөд үр дүнд хүрээгүй тул энэ сарын 18-ны өдрийн 09:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт эрэн хайх ажиллагааг зохион байгуулах тухай хүсэлт гаргажээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, цагдаагийн газрын 12 алба хаагч нийт 23 хүн “Буриадын гарам” гэдэг газраас баруун зүгт Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 10 км-т, мөн газраас зүүн зүгт Цагдаагийн байгууллагын алба хаагчид 10 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:00 цагт түр зогсоосон. 01.19-ний өдрийн 09:00 цагт дахин эхлүүлнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү