5 хүн гэртэйгээ шатжээ


2020-01-22 10:32:06

Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд иргэн Д-гийн 5 ханатай гэр шатжээ. Энэ тухай  дуудлагыг өчигдөр өдрийн 05:54 цагт дүүргийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна.

Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч 17 км замыг туулан очиж, галыг унтраажээ. Уг гал түймэрт тус дүүргийн харьяат иргэн Э /57 настай, эрэгтэй/,  Д /34 настай, эрэгтэй/, О /31 настай, эмэгтэй/, С /10 настай, эрэгтэй/, Д /1 сартай, эрэгтэй/ галд өртөж нас барсан байсан тул цогцсуудыг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицерт шилжүүлэн өгсөн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү