Сураггүй болсон эмэгтэйн цогцос олджээ


2020-01-28 09:09:42

Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багийн иргэн 39 настай эмэгтэй Ц энэ сарын 25-ны өдрийн 21 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг маргааш нь аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна.

Дуудлагын дагуу тус сумын Засаг даргын Тамгын газраас 27 хүн, цагдаагийн хэсгээс 5 алба хаагч, Эрүүл мэндийн байгууллагаас 4 хүн нийт 36 хүн 12:30 цагаас эрэн хайх, ажиллагааг зохион байгуулж гэрээс нь баруун хойд зүгт 500 метр зайд “Шувуу баадаг” гэх уулнаас цогцсыг олж аймгийн Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү