Монгол Хятадын найрамдлын нийгэмлэгээс уриалга гаргажээ


2020-02-07 13:09:03

Монгол Хятаөдын найрамдлын нийгэмлэгээс уриалга гаргажээ. Уриалгад "БНХАУ-д шинэ төрлийн коронавирусын халдварт өвчин дэлгэрч, халдвар авсан хүний тоо өнөөдрийн байдлаар 28060-д хүрч, 560 гаруй хүн нас бараад байгаа төдийгүй, БНХАУ-ын нийгэм, эдийн засгийн хэвийн үйл ажиллагаанд ихээхэн саад бэрхшээл учирч, Хятадын төр засаг, нийт ард түмэнд томоохон сорилт тулгарч байна. Бүс нутгийн улс орнууд, дэлхий нийтийн өмнө томоохон сорилт болж буй халдварт өвчний тархалтыг зогсоож, хяналтад авахад олон улсын хамтын нийгэмлэгийн уялдаа холбоотой, харилцан ойлголцсон хамтын ажиллагаа нэн чухал төдийгүй, улс түмнүүдийн хүмүүнлэгийн болон сэтгэл санааны дэмжлэг, бодит тусламж БНХАУ-д зайлшгүй шаардлагатай байгааг бид олж харж байна.

Дэлхийн улс орнууд эл хүнд байдлыг даван туулахад нь зориулж БНХАУ-д янз бүрийн дэмжлэг тусламж үзүүлж эхлээд байна. ОХУ, Австрали, Япон, БНСУ, Казахстан, Киргизстан, Тайланд, ХБНГУ, Их Британи, Франц, Итали, Унгар, Беларусь, Турк, Шинэ Зеланд зэрэг 20 гаруй улсаас тусламж үзүүлжээ. Монгол Улсын Засгийн газар 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлээд байна. “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэсэн Монгол ардын зүйр үг байдаг.

Монгол Улс, Монголын ард түмэн энэ хүнд цаг үед найрсаг хөрш БНХАУ, Хятадын ард түмэнтэй хамт байж, дэмжлэг туслалцаа үзүүлэхийг Монгол, Хятадын Найрамдлын Нийгэмлэгээс төрийн ба төрийн бус байгууллагууд, БНХАУ-тай хамтран ажилладаг аж ахуйн нэгж байгууллагууд болон нийт монголчууддаа уриалж байна. Уриалгыг хүлээн авч, дараах дансаар хандив ирүүлнэ үү. Банкны нэр: Хасбанк Дансны нэр: Монгол,Хятадын Найрамдлын Нийгэмлэг Дансны дугаар: 5003011207 Лавлах утас: 95959329, 99081580 Сайн сэтгэлийн хандивыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд хүлээлгэх өгөх болно" гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү