Цэргийн бүртгэл өнөөдөр дуусгавар болно


2020-02-07 13:48:08

Цэргийн шинэчилсэн бүртгэлийн хугацаа энэ сарын 7-нд буюу өнөөдөр дуусна. Хэрэв цэргийн бүртгэлдээ хамрагдаагүй  бол зөрчлийн хуулиар 100 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай аж.

Монгол Улсын  Батлан хамгаалах тухай хуулийн 18.1.1-дэх заалтын дагуу цэргийн бүртгэлд цэргийн жинхэнэ алба хааж байгаа офицер, ахлагч болон бэлтгэл албанд байгаа дунд офицер 55 нас, ахлах офицер 60 нас, ахлагч 55 нас, эмэгтэй офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаасан нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн байлдагч, түрүүч 50 нас, цэргийн алба хаагаагүй 18-50 насны хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэнгүүд хамрагдах учиртай. Цэргийн бүртгэлд хамрагдах иргэд өөрийн харьяа баг дээрээ цахим үнэмлэх, бэлтгэл офицер, ахлагчийн үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхтэйгээ очиж бүртгүүлэх аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү