Гарал үүсэл нь тодорхойгүй далайн гаралтай бүтээгдэхүүн худалдаж байжээ


2020-02-07 14:21:32

Сүхбаатар дүүргийн III хороо "Гурван Эвтэн" ХХК-ийн "Меркури" худалдааны төвд худалдан борлуулагдаж буй далайн гаралтай бүтээгдэхүүнээс 5 дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторит шинжилгээнд хамруулжээ.  Хяналт шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй, шинжилгээ баталгаажилтгүй далайн гаралтай бүтээгдэхүүн худалдан борлуулж байсан 2 иргэнд Зөрчлийн тухай хуулийн  холбогдох зүйл заалтын дагуу шийтгэлийн арга хэмжээ авч, улсын байцаагчийн албан даалгавраар хугацаатай үүрэг өгч ажиллалаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү