Монголд Коронавирус илэрсэн хэмээн худал мэдээлэл тараасан иргэнийг 2 сая төгрөгөөр торголоо


2020-02-07 15:02:30

Өнгөрөгч сарын 25-ны өдөр “Баянзүрх дүүргийн эмнэлэгт дөнгөж сая Коронавирус илэрч хөл хорио тогтоож байна” гэх мэдээллийг өөрийн фэйсбүүк цахим хаягтаа нийтэлсэн иргэнийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс олж тогтоожээ. Улмаар холбогдох шалгалтын ажиллагаа явуулж худал мэдээллийг нийтэд дэлгэсэн иргэн Э-г Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгожээ.

Иймд иргэд та бүхэн Коронавирустэй холбоотой худал ташаа мэдээлэлд итгэхгүй байж, энэ талын мэдээ, мэдээллийг албаны эх сурвалжаас авч байх, нөгөө талаас нийгэмд худал ташаа мэдээллийг зориудаар тарааж, иргэд, олон нийтийг төөрөгдүүлвэл зохих хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэдгийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү