Хилийн 7 боомтыг 24 цагийн дотор хаах саналыг гаргалаа


2020-02-11 13:53:58

Сар шинийн баярыг тэмдэглэх эсэхээс үл хамаарч хил, боомтуудаа хаах саналыг Иргэдийн нэгдсэн холбооноос гаргалаа. Тус холбооны гишүүдийн хэлж байгаагаар БНХАУ-д дэгдсэн шинэ коронавирусээс сэргийлэхийн тулд Монгол Улс 24 цагийн дотор хилээ бүрэн хаах ёстой аж.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс долоон боомтыг хаагаагүй, үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж, хүн гарч орж байгаа гэнэ. Шинэ коронавирусын халдвар тархалтын хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдэж, амиа алдсан иргэдийн тоо өсөж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага онц байдал зарлаж, бусад орон  хааж байхад манайх хилээ хаахгүй байгаа нь хэн нэгний даалгавар гэх хардлага төрүүлж байгааг ч тус холбооны гишүүд хэлж байлаа. Иймээс Сар шинийн баярыг тэмдэглэх эсэхээс үл хамаарч, хилийн 7 боомтыг хаах шийдвэрийг 24 цагийн дотор гаргаж өгөхийг хүслээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү