Нийтийн тээврийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг шалгалаа


2020-02-12 15:49:14

Нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн технкийн болон тээвэрлэлтийн аюулгүй байдал, үйлчилгээний эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах талаар Мэргэжлийн хяналтын байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК-ийн их багтаамжийн автобуснуудын гадна болон дотор тал, тухайлбал, бүхээгийн дотор талын гадаргуу, салхины шил, шал, зорчигчийн бариул, суудлын бүрээсийг угааж цэвэрлэсэн болон хадваргүйжүүлэлтийн байдалд  шалгалт хийжээ.

Цаашид автобусны бүхээгийн дотор талын бүх гадаргуу болон зорчигчийн бариул, суудлын бариул, суудлын бүрээсийг  сайтар угааж цэвэрлэсний дараа жавелионы уусмалаар халдваргүйжүүлэх, нөөц суудлын бүрээстэй болох, коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг автобусны бүхээгт зорчигчдод ил харагдахуйц газарт байрлуулах талаар үүрэг өглөө.   

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү