Хугацаа хэтэрсэн 57 нэр төрлийн бүтээгдэхүүнийг устгажээ


2020-02-12 15:56:47

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Сар шинийн баяртай холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулсан. Хяналт шалгалтыг Нийслэлийн 9 дүүргийн 271 аж ахуйн нэгж, байгууллага, 479 иргэн нийт 750 объектод хийгээд байна. Үүнд 312 худалдааны бөөний төв, зах, /үзэсгэлэн худалдаа/ хүнсний дэлгүүр, мухлаг, 66 хүнсний үйлдвэр, цех, 139 хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд хамрагджээ.

Шалгалтын явцад 743 зөрчил илрүүлэн, 500 /67%/ зөрчлийг арилгуулсан байна. Хуулийн хэрэгжилтийг хангуулахаар 11 аж ахуйн нэгж, иргэнд 53 заалт бүхий хугацаатай албан шаардлага, 35 эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүлж, зөрчил гаргасан 35 аж ахуйн нэгж, 74 иргэнд нийт 48 сая  төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.

Мөн хэрэглэх дуусах хугацаа нь хэтэрсэн, хадгалалтын хугацаа дууссан 57 нэр төрлийн 281 ширхэг 850 мянган төгрөгийн түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг устгах актаар улсын байцаагчийн 4 акт үйлдэн, 22 нэр төрөл 147 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулж, хадгалалтын хугацаа дууссан бүтээгдэхүүнийг Хан-уул, Чингэлтэй дүүргийн орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн.

Хаяг шошгын зөрчилтэй 24 нэр төрлийн 10 кг/бууз банш/, 1162 ширхэг 2 сая 800 зуун мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг татан авалт хийлгэсэн, нийт 874 аж ахуйн нэгж, иргэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, 5 удаагийн сургалтыг зохион байгуулсан.

Хяналт шалгалтын явцад 268 нэр төрлийн 423 хүнсний бүтээгдэхүүний дээжийг түүвэрлэн авч ХАБҮЛЛ, УМЭАЦТЛ, НМХГ-ын төв лабораторийн шинжилгээнд хамрууллаа. Худалдаа үйлчилгээ, үйлдвэрүүдийн ажлын байр, тоногт төхөөрөмж, багаж хэрэгсэлийн угаалга цэвэрлэгээ халдваргүйтгэлд үнэлэлт өгөх зорилгоор мөн ажилчдын гар хувцаснаас 86 арчдасны шинжилгээ авч итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулав. Лабораторийн сорилтын дүнгээр хүнсний бүтээгдэхүүний 143 дээж стандартын шаардлага хангаж улсын /ахлах/ байцаагчийн нийт 10 дүгнэлт гаргасан.

Тодруулбал, Баянгол дүүргийн "Барс импекс" ХХК–ийн Барс худалдааны төвийн барилга байгууламж нь стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаагүй;

 Тахиа, гахайны мах, махан бүтээгдэхүүн импортлогч Хангэ, Отгонсаран, ҮҮЭТ, Эйшн органик фүүдс, Боса импекс аж ахуйн нэгжүүд агуулахын үйл ажиллагаанд холбогдох дүрэм журмыг мөрдөж ажиллаагүй;

Мөн Чингэлтэй дүүргийн ”АЦМ” ХХК-ийн кафе нь тусгай зөвшөөрөлгүйгээр согтууруулах ундаагаар үйлчилсэн;

Баянгол дүүрэг, 3 дугаар хороо Нарны  зам дагуу байршилтай “Би Би Эс Ти” ХХК-ийн хүнсний дэлгүүрийн архи, согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан;

Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороонд байрлах Жөбүүнээ ХХК-ийн “Жавхлант Толгой”, Их эрлийн эзэд ХХК-ийн “Шаргалжуут”,  Баян-Алаг Нуур  ХХК-ийн “Хантайшир”, Алтан Хөхий Есөн Эрдэнийн оргил ХХК, ҮТҮТ ХХК-ийн хүнсний дэлгүүрүүд нь худалдааны газрын стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаагүй;

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах бууз баншны үйлдвэрлэл эрхэлдэг иргэн Б.П нь шар буурцгийн уургийг буузны жор орцыг, шошгонд тусгаагүй байсан зөрчлүүд тус тус илэрсэн.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү