Дорноговь аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ


2020-02-13 08:53:43

Аймгийн Онцгой комиссын гуравдугаар хуралдаан болж, ОБГ, ЭМГ, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх цаг үеийн нөхцөл байдлыг мэдээллээ. Хуралдаанаар Дорноговь аймгийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн:

  • Ариутгал халдваргүйжүүтгэлийн бодисыг нэмэгдүүлэх
  • Сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх
  • Аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байгаа зорчигч тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх
  • Бар, цэнгээний газар, шашны байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох
  • Олон улсын гал тэрэгний хуваарь, чиглэлд өөрчлөлт оруулах саналыг Улсын Онцгой комисст хүргүүлэх зэрэг шийдвэрийг гаргалаа.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 8.3-т Өндөржүүлсэн бэлэн байдлын үед дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

8.3.1.зарлан мэдээлэх дохиог хүн амд хүргэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх;

8.3.2.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, штабын бүрэлдэхүүнийг гамшгийн үеийн үүрэгт ажилд нь оруулах;

8.3.3.удирдлагын байр, харилцаа холбоо, мэдээллийн хэрэгслийг байнгын бэлэн байдалд оруулах;

8.3.4.мэдээ, мэдээллийг дараалал харгалзахгүй хүлээн авах, дамжуулах, сэрэмжлүүлэх дохио мэдээллийг байгууллага, иргэдэд тогтмол хүргэх, тэдний сонор сэрэмжийг дээшлүүлэх;

8.3.5.хүн хүч, техник, материал хэрэгслийг дайчлан гаргах ажлыг зохион байгуулах, удирдлага, штаб, аврах анги, отряд, салбар, нэгж болон мэргэжлийн ангитай жигдрэлтийн сургууль, дадлага явуулах;

8.3.6.хорио цээрийн дэглэм тогтоох;

8.3.7.гамшгийн нөөцийг нэмэгдүүлнэ гэж заажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү