Захуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ


2020-02-13 08:58:34

Дэлхийн улс орнууд болон хөрш БНХАУ-д Шинэ коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан XVII жарны Хотол хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх тухай Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргасан. Мөн өнөөдрөөс эхлэн хагас өндөржүүлсэн байдалд ажиллахаар Засгийн газраас шийдвэрлээд байгаа.

Гэхдээ томоохон худалдааны төв, захуудын үйл ажиллагааг зогсоохгүй гэнэ. Хэдийгээр цагаан сарын тэмдэглэхгүйтэй холбоотой олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явж байгаа сурталчилгааг хориглож байгаа ч худалдааны төвүүдийг хаах талаар ямар нэгэн шийдвэр гараагүй аж.

Мөн Сар шинийн баярын амралтын өдрүүдийг ажлын өдөр болгоогүй. Шаардлагагүй нөхцөл байдал үүсвэл төрийн албан хаагчид эл өдрүүдэд ажиллана гэдгийг Шадар сайд мэдээлсэн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү