Улаанбаатарт цас орохгүй


2020-02-13 09:02:07

Өнөөдөр: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч  Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 градус,  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр,  Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж,Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна. Улаанбаатар хотод: Үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Хүйтний эрч чангарч 12-14 градус хүйтэн байна.

Төлөв байдал: Маргааш Өмнөговийн нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд бүх нутгаар цас орохгүй. Салхи 14, 15-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 21-26 градус,  Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлын уулс, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 17-22 градус, Хангай,  Хэнтэйн уулархаг нутаг,  Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж,  Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 16-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү