Гэр шатаж 3 хүн нас баржээ


2020-02-13 09:06:18

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багийн Хишиг хорооллын задгайд иргэн Э-ын гэр шатжээ. Энэ тухай  дуудлагыг энэ сарын 13-ны өдрийн 01:15 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан суман дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 6 алба хаагч очиж, 12 минут ажиллаж унтрааж сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн. Уг гал түймэрт иргэн Э /33 настай, эрэгтэй/, Б /33 настай, эмэгтэй/, Х/14 настай, эмэгтэй/ нар өртөж нас баржээ. Э нь гал гарах үед хүү Б /12 настай, эрэгтэй/, охин Б /3 настай, эмэгтэй/ нарыг гэрийн тооноор гаргасан. Охин Б-ийн зүүн гарын сарвууны арын хэсэг /1-р зэргийн/ түлэгдсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү