Малдаа яваад сураггүй болжээ


2020-02-13 09:16:03

Баянхонгор аймгийн Заг сумын Залаа овоо 4 дүгээр багийн ‘’Ихэр’’ хэмээх газар иргэн А /48 настай, эрэгтэй/  энэ сарын 12-нд малдаа явган яваад сураггүй болжээ. Түүнийг эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байгаа аж.

Мөн Улаанбаатар хотоос Дундговь аймгийн Адаацаг сумын чиглэлд иргэн П /29 настай, эмэгтэй/ Л-ийн эзэмшлийн Харейр суудлын автомашинтай иргэн А/61 настай, эмэгтэй/  Е/7 настай,  эмэгтэй/, М /2 настай, эмэгтэй/, Е /4 сартай, эрэгтэй/ нар 15:00 цагийн орчим гараад одоог болтол сураггүй байна. Ар гэрээс нь 9 иргэн, 3 автомашинтай эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Нэмэлтээр Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн 4 алба хаагч, сумын 4 иргэн, 1 эмч, нийт 18 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү