Гэр рүүгээ мотоциклтой явсан малчны цогцосыг олжээ


2020-02-14 14:55:48

Өмнөговь аймгийн Булган сумын Дэн багийн “Цагаан дэл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 145 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 45 км-т/ тус сумын харьяат малчин 53 настай, эрэгтэй Н энэ сарын 12-ны өдрийн 00:30 цагийн орчим Булган сумаас гэрлүүгээ мотоциклтой гарчээ. Тэгж явахдаа онхолдсон гэж ар гэрийнхэнтэйгээ утсаар яриад холбоо тасарсан байна. Улмаар сураггүй болсон талаар аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ. Малчин Н нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэнэ.

Дуудлага хүлээн авсанаар орон нутгийн 16 хүн, ар гэрийн 5 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өчигдөр  сумын төвөөс хойд зүгт 14 км-т “Шовгийн хөтөл” хэмээх газраас цогцсыг нь олжээ. Улмаар цогцосыг сум дундын эмнэлгийн эрхлэгч Х.Нармандахад шилжүүлэн өгсөн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү