Сураггүй болсон 8 хүнийг эрэн хайж байна


2020-02-14 15:07:14

Говь-Алтай аймгийн Цээл сумын Цээл сумаас Цогт сумын чиглэлд  иргэн Ш /43 настай, эрэгтэй/, Ц /30 настай, эрэгтэй/ нар Цээл сумаас Цогт сумын чиглэлд энэ сарын 12-нд гараад сураггүй болжээ. Тэд “Ниссан хино“ загварын ачааны автомашинтай яваа аж. Аймгийн Цээл сумын Засаг даргын орлогч Т.Гантулгаар ахлуулсан Засаг даргын Тамгын газрын нийт 5 албан хаагч эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна.

Мөн Говь-Алтай аймгийн Цээл сумаас Цогт сумын чиглэлд иргэн А-ийн жолоодож явсан “Делика” загварын суудлын автомашинтай 5 хүн энэ сарын 12-нд сураггүй болжээ. Түүнчлэн Дорноговь аймгийн Алтанширээ сумын Тойг багийн “Самдуулын бууц” хэмээх газар тус сумын харьяат малчин Б /41 настай, эрэгтэй/  энэ сарын 11-нд малдаа яваад сураггүй болжээ. Тэднийг эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү