Улаангом сум руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа


2020-02-18 12:46:04

Увс аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа. Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн хэмжээнд:

1. Авто замуудын постуудын хяналт шалгалтыг идэвхжүүлэх, шаардлагатай чиглэлд пост нэмж гаргах
2. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх, албан байгууллага аж ахуйн нэгжүүд ажлын тусгай горим шилжиж, штаб байгуулан мэдээ мэдээллийг төв штаб мэдээлэлж ажиллах
3. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажлын цагийг өглөө 09:00 цагаас эхлүүлэх
4. Жирэмсэн болон 0-10 насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг 6 цаг болгох
5. 2020.02.21-26-ны өдрийг дуустал Улаангом сумаас гарах болон орох замын хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг шийдвэрүүдийг гарган холбогдох газруудад хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү