Шинийн 1-нд Хийморийн овоо руу гарахыг хориглолоо


2020-02-18 14:14:53

Шинийн 1-ний өглөө энэ овоонд эрчүүд олноор гарч, хийморь лундаа, ажил үйлсээ даатгадаг билээ. Тэгвэл энэ жил нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх Хийморийн овоонд шинийн нэгний өглөө гарахыг хориглолоо.

Энэ талаар "Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх Засгийн газрын шийдвэрийн дагуу хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өглөө Хийморийн овоо руу явахыг хориглосон захирамж гаргасан" тухай Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын газрын захиргаанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү