Хилийн боомтуудын хязгаарлалтыг гуравдугаар сарын 30-ныг хүртэл үргэлжлүүлнэ


2020-02-19 17:48:21

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар COVID19 өвчний тархварзүйн онцлог, тандалт хяналтын шаардлагын дагуу хүн амын хөдөлгөөн нэмэгдэж, бөөгнөрөл ихэссэнээс хойш хоёр нууц үеийн хугацаанд буюу дөрвөн долоо хоног өвчлөлийн нөхцөл байдлыг хянах шаардлага үүсэж байгаа учир ийнхүү хорио цээрийн дэглэмийг үргэлжүүлж байна.

Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг  2020 оны гуравдугаар сарын 30 хүртэл сунгаснаар Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн агаарын зам, төмөр зам, автозамын боомтоор Хятад руу зорчих Монгол иргэд, Хятадаас Монголд ирэх гадаадын иргэн, харъяалалгүй хүнийг улсын хилээр нэвтрүүлэх хөдөлгөөнийг зогсоосон дэглэм хэвээр үргэлжилнэ.  

Ачаа, тээвэр, экспорт, импортын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг УОК-ын мэдээлэл, цаг үеийн байдлыг харгалзан тухай бүрт нь шийдвэрлэж ажиллахаар болов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү