Ил задгай худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоолоо


2020-02-21 09:22:30

Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх зөвлөмж, зарлиг гарсантай холбоотойгоор “Алтжин санаа” ХХК, “Эрдэнэ-булган” ХХК, “Юмт бөмбөгөр” ХХК-ийн удирдлага, эрүүл ахуйч эмч нар, хамгаалалтын албаны ажилтнуудын төлөөллийг байлцуулан хяналтын 6 чиглэлийн улсын /ахлах/ байцаагчид нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүйгээр худалдаа, үйлчилгээ явуулж буй ил задгай худалдаа эрхлэгч иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтад хүнсний бүтээгдэхүүний 8, ахуйн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн худалдан борлуулдаг 11, нийт 19 ил задгай худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд шалгалт хийж, үйл ажиллагааг зогсоон, холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцож, илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын /ахлах/ байцаагчид ажилласан байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү