ГХЯ: Хятадын сургуулиудын хичээл орох хугацаа хойшилж магадгүй


2020-02-21 10:22:56

“Ковид-19”/коронавирус/ вирусийн халдварт хатгалгааны тархалтын улмаас БНХАУ-ын хот, муж, өөртөө засах орон болон засаг захиргааны онцгой бүсүүд нутаг дэвсгэр дэхь нөхцөл байдлаас шалтгаалан сургууль цуглах хугацааг албан ёсоор 2 дугаар сарын сүүл хүртэл хойшлуулсан.

 
Хятадын зарим эрдэмтдийн үзэж байгаагаар 2 дугаар сарын дунд, сүүл үед вирусийн тархалт оргил цэгтээ хүрч, 4 дүгээр сар гэхэд бүрэн намжина гэж байгаа бөгөөд одоогийн төлөв байдлаар сургуулиуд 3 дугаар сард эхлэх магадлал тун бага болж байна.

БНХАУ-д 2,900 их, дээд сургуульд 30 сая оюутан суралцдаг бөгөөд энэ дундаас хот, муж алгасаж суралцдаг 8 сая 900 мянган оюутан байдаг ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү