Үерийн далангаас цогцос олжээ


2020-03-20 12:04:22

Сонгинохайрхан дүүргийн IX хороо, Тэнгэр модны захын хойд талд үерийн далангаас цогцос олжээ. Энэ тухай дуудлагыг энэ сарын 19-ний өдрийн 14:27 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч газар дээр нь очиж ажилласан байна.

Улмаар 3.5 метрийн өргөнтай, 0.7 метрийн гүнтэй мөсөн дунд нэр, нас тодорхойгүй /35-40 настай, эмэгтэй/ цогцос байсныг 50 минут ажиллаж гаргажээ. Цогцосыг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү