Сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа явуулж байна


2020-03-24 09:47:17

Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал багийн 1 дүгээр гудамжинд иргэн Э /4 настай, эрэгтэй/ энэ сарын 22-ны өдрийн 17:00 цагийн орчим Сэлэнгэ голын эрэг дээр тоглож байгаад алга болжээ. Хүүг усанд осолдсон байж болзошгүй тухай аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна. Хүүг өнөөдрийг болтол олоогүй байна.

Мөн Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 1 дүгээр багийн “Шинэ ус” хэмээх газар иргэн Б /25 настай, эрэгтэй/ энэ сарын 22-ны өдрийн 20:00 цагт иргэн Д-ийн гэрээс гараад сураггүй болжээ.

Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Бугат сумын 5 дугаар багийн “Англах” хэмээх газар иргэн Ж /22 настай, эрэгтэй/, С /14 настай, эрэгтэй/ нар өчигдөр 21:30 цагийн үед малдаа яваад сураггүй болсон байна.

Тэднийг эрэн хайх ажиллагаа явуулж байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү