Ж.Сауле хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэхийг үүрэгдлээ


2020-03-28 12:37:05

Хүнсний хангамж, аюулгүй байдлын штабын ээлжит хурал өнөөдөр болж, хурлыг штабын дарга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Ж.Сауле удирдан явуулав. Хуралд  ажлын хэсгийн гишүүд болон МХEГ, Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар, ШӨХТГ, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын төлөөлөл оролцлоо.

 

Хурлаар өмнөх хурал дээр ажлын хэсгийн даргын өгсөн чиглэлийн дагуу хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөц, үнийн талаарх мэдээлэл, нөөцийн махны борлуулалтын явц, хүнсний жижиг дэлгүүрүүдэд хийсэн хүнсний нөөц, үлдэгдлийн судалгааны дүн, хүнсний гол нэрийн импортын бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх, хангамжийг тогтвортой байлгах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл солилцлоо. 

Мөн Хөдөлмөр халамж, үйлчилгээний ерөнхий газраас өрхийн баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхөд олгож буй хүнсний эрхийн бичиг, түүгээр өрхийн хүнсний хэрэгцээг хангаж буй байдал, өрхийн болон хувь хүний мэдээллийн сангийн талаарх мэдээлэлтэй танилцан, санал солилцлоо.

Хурлаар хэлэлцсэн асуудлыг дүгнэн, штабын дарга Ж.Сауле хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлыг эрчимжүүлэх, аймаг орон нутгийн хүнсний хангамж, нөөцийн судалгааг нарийвчлан гаргах зэргээр батлагдсан төлөвлөгөөний дагуу ажлаа шуурхайлах талаар үүрэг чиглэл өглөө.

 

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү