Өвөлжөө шатаж 607 мал хорогджээ


2020-03-30 09:41:21

Хөвсгөл аймгийн Галт сумын Хужирт багийн “Сайрын-Эх” хэмээх газар малчин П, Э нарын 2 өвөлжөө шатжээ. Орон нутгийн 34 иргэн 50х60 метрийн хэмжээтэй өвөлжөө, саравч болон өтөг бууц шатсаныг бүрэн унтраасан байна.

Уг гал түймэрт малчин П, Э нарын 13 бод, 594 бог, нийт 607 мал өртөж хорогджээ. Хорогдсон малын сэг зэмийг булж устгасан тухай тус сумын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ч.Энхболд аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү