Б.Ууганбаяр: Ирж байгаа хүмүүсийн мэдээлэл урьдчилсан байдлаар ирсэн


2020-04-01 13:27:02

Мэдээллийг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "02 сарын 2-ноос 03 сарын 31-нийг хүртэлх хугацаанд нийт 1075 хүн тусгаарлах байрнаас гарсан. Одоогоор 616 иргэн гэрээр хяналтад байна. Шуурхай штабаас нэр хаяг, байрлах хаягуудыг сум, хорооны ажилтнуудад шилжүүлсэн. Олон нийтийн хүч хөдөлмөрөөр хяналтыг хийж байгаа.

Тусгай үүргийн нислэгээр ирэх хүмүүсээ хүлээн авах байруудыг бэлтгэж байна. Хүрэлцээ, хангамж тун хүнд байна. Томоохон зочид буудлуудын удирдлагатай уулзсан. Гэхдээ тодорхой асуудлууд дээр тохиролцож чадаагүй тул зарим нь татгалзсан. Ойрын хугацаанд тусгай үүргийн хоёр онгоцоор ирэх хүмүүсийг тусгаарлах байрыг тодорхой нэрлэх боломжгүй байна" гэв.

Мөн тэрбээр үргэлжлүүлэн “Сөүл-Улаанбаатарын нислэгээр өндөр настан, асран хамгаалагчтай 40 гаруй иргэн, эрүүл мэндийн шалтгаанаар,  хөгжлийн бэрхшээлтэй 5, жирэмсэн 19, бага насны хүүхэдтэй  51, бусад 3 гэсэн байдлаар урьдчилсан мэдээ бий.

Токио-Улаанбаатарын нислэгээр  өндөр настан, түүний асран хамгаалагч 30, эрүүл мэндийн шалтгаанаар  10, бага насны хүүхэдтэй 36, үүнд 0-14 насны хүүхэд 14, 0-2 насны 6 хүхүхэд, дамжин ирж байгаа 50, жирэмсэн 4, бусад 120 гэсэн бүртгэл хийгдсэн байна. Гэхдээ энэ бол урьдчилсан мэдээлэл. Энэ мэдээллийг өнөөдөр баталгаажуулна” гэлээ.   

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Солонгос улсаас ирэх иргэдийн хувьд 3 сарын 15-нд бүртгүүлсэн иргэдийг авч байгаа. Өөрөөр хэлбэл, эхний онгоцны бүртгэлд бүртгүүлсэн байсан иргэдээ л авч байгаа юм.

Токиогийн хувьд өмнө нь бүртгүүлсэн болон Элчин сайдын яаманд цахимаар болон мэйлээр бүртгүүлсэн иргэдийг авчирч байгаа. Үүнд ямар нэгэн шалгуур тавигдаагүй” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү