Зөвшөөрөлгүйгээр архи, согтууруулах ундаа худалдаж байжээ


2020-04-02 11:04:53

Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар, Прокурорын газартай хамтран тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлчилгээний газруудад 2020 оны 03 дугаар сарын 27-ний өдөр шөнийн хяналт шалгалтыг зохион байгууллаа.

Шалгалтаар Баянзүрх  дүүргийн 17 дугаар хороо Эмнэлгийн 3-70 тоотод байрлах “Түрүүний гол” ХХК-ийн “Даян” хүнсний дэлгүүр архи согтууруулах ундаа худалдаж байжээ. Тус хүнсний дэлгүүр нь согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлгүйгээ байсан зөрчлийг илрүүлж, үйл ажиллагааг нь зогсоосон байна. Мөн зөвшөөрөлгүй худалдаалж байсан архи, шар айргийг хураан авч, Цагдаагийн III хэлтэст холбогдох хууль тогтоомжийн дагуу зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү