Ү.Содномцог:Мөнгө угаах болон терроризмтэй тэмцэх тухай хуулийг зөрчсөн зөрчил 3 дахин өссөн


2020-04-08 13:01:07

Улсын Ерөнхий прокурорын газраас 1 дүгээр улиралд хийсэн ажил, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ү.Содномцог танилцуулга хийсэн. Тэрбээр "Эхний улиралд 452.077 гомдлыг хүлээн авч, шийдвэрлэсэн. Өмнө оны мөн үетэй харьцуулбал 13.5 хувиар өссөн дүнтэй байна. Хүлээн авсан гомдол мэдээллийг шалгасан эрх бүхий байгууллагаар нь авч үзвэл

  • Цагдаагийн байгууллага 96.3 хувь
  • Мэргэжлийн хяналт 0.4 хувь
  • Гааль 0.04 хувь
  • Татвар 0.02 хувь
  • Гадаадын иргэн харьяатын газар 0.1 хувь
  • Бусад эрх бүхий байгууллага 2.8 хувийг шалган шийдвэрлэсэн дүнтэй байна.

Эрх байгууллага хүлээн авч шийдвэрлэсэн нийт гомдлын

  • 1.7 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэл нээж
  • 6.4 хувийг хүлээн авахаас татгалзаж
  • 91.3 хувь нь хялбаршуулсан журмаар шийтгэл ногдуулж
  • 1,1 хувьд нь эрүүгийн хэрэг бүртгэлийн хэрэг нээж, 30 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж,
  • 0.3 хувь нь шалгагдаж байна.

Эрх бүхий байгууллагууд нийт 9260 хэрэгт зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулсаны

  • 16.6 хувьд нь шийтгэл оногдуулж
  • 0.05 хувийг шийтгэлээс чөлөөлж
  • 46.3 хувьд шийтгэл оногдуулж албадлагын арга хэмжээ авахуулахаар шүүхэд шилжүүлж
  • 9.1 хувийг хэрэгсэхгүй болгож
  • 5.8 хувьд эрүүгийн хэрэг бүртгэл нээж
  • 0.1 хувьд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж
  • 16.9 хувийг шалгаж байна.

Энэ оны эхний улирлын байдлаар нийт зөрчлийн хэргийн эцэслэн шийдвэрлэлт 85.1 хувьтай нийтдээ 1591 хүн, 102 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан. 

2019 онд гарсан зөрчлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад

  • Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан зөрчил 14.2 хувиар
  • Танхайрах зөрчил 10 хувиар
  • Хүний биед халдах зөрчил 25.4 хувиар
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг зөрчсөн зөрчил 66.6 хувиар
  • Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 346-аар
  • Мөнгө угаах болон терроризмтэй тэмцэх тухай хуулийг зөрчсөн зөрчил 6 буюу өмнө оны мөн үеэс 3 дахин өссөн дүнтэй байна.

Зөрчлийн хэргийн улмаас 448.4 сая төгрөгийн хохирол учирчээ. Нийт учирсан хохирлын хүнд учруулсан хохирлын  55,8 хувь, хуулийн этгээдэд учруулсан хохирлын 71,7 хувь, төрд учруулсан хохирлын 56,9 хувийг нөхөн төлүүлсэн байна.

Өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор 600 гаруй зөрчлийн хэрэг бүртгэсэн бөгөөд үүнээс

  • хорио цээрийг дэглэм зөрчсөн 217,
  • олон нийтийг төөрөгдүүлсэн 31,
  • олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулсан 10 хэрэг тус тус бүртгэгдсэн байна. 

Улсын хэмжээнд 65 прокурор зөрчлийн хэргээр дагнан ажиллаж байгаа бөгөөд нэг прокурорт жилд 30971 зөрчлийн гомдол, 505 зөрчлийн хэрэгт хяналт тавин ажиллаж байна. Улмаар өдөрт нэг прокурор өдөрт 1-6 цаг илүү цагаар ажиллаж байна" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү