“Лапша“ хэрчсэн гурилын шошгоны мэдээлэл нь шаардлага хангаагүй байжээ
2020-05-21 11:42:28

НМХГ-аас иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Баянгол дүүрэг дэх 20-р хороонд байрлах “Грийн индастри” ХХК-ий хэрчсэн гурилын үйлдвэрт хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар савласан бэлэн бүтээгдэхүүний шошгоны мэдээлэл нь шаардлага хангаагүй, буруу шошголсон зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хууль 6.15 дугаар зүйлийн 10 дахь заалтын дагуу шийтгэл оногдуулсан байна. Улмаар цаашид зөрчлийг арилган ажиллах талаар албан даалгавар хүргүүллээ.
Сэтгэгдэл бичих: