Ажилгүй 2 хүн тутмын 1 нь бүрэн дунд боловсролтой


2020-05-21 12:40:46

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар ажилгүй 7.7 мянган иргэн бүртгүүлсэнээс 1.8 мянга нь ажилд зуучлагдан оржээ. Харин 4.7 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.

Үүнээс Улаанбаатар хотод 2.7 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 631 иргэн ажилд зуучлагдан орсон байна. 

Дээрх тоон үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал

  • Шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 743 (10.6%) хүнээр
  • Ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 202 (4.5%) хүнээр өсчээ.

Харин ажилд зуучлагдан орсон иргэд 4 (0.2%) хувиар буурчээ.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 04 сарын эцэст 33.0 мянга, үүнээс 20.7 (62.6%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 12.3 (37.4%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байсан аж.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 1.8 мянган хүнээр буурч, өмнөх сараас 1.3 мянган хүнээр өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 10.5 (51.1%) мянга нь эмэгтэйчүүд байна. 

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 362 (1.8%) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 168 (46.4%) нь эмэгтэйчүүд.

Ажилгүй хоёр хүн тутмын нэг нь бүрэн дунд боловсролтой бол 54.6 хувь нь 15-34 насны залуучууд байжээ.


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү