Ганцхан хоногт 7 хүн авто тээврийн ослын улмаас амиа алджээ


2020-05-22 09:55:30

2020.05.20-нд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 296 дуудлага мэдээлэл иржээ. Үүний  214 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтсэн, үүнээс 3 нь хүүхэд, Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 6 хүний амь нас хохирсны 2 нь хүүхэд байв.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2020.05.20-ны өдрийн 08 цаг 30 минутын орчим ХУД-ийн 3-р хороо Чингисийн өргөн чөлөө, “Бармаш” ХХК-ийн баруун замд Toyota Allion маркийн автомашин Toyota Prius маркийн автомашинтай мөргөлдөж, Улмаар Toyota Prius нь зорчих хэсгийн гадна зогсож байсан явган зорчигч 46 настай.эрэгтэй, Э-г мөргөж амь насыг нь хохироосон,
  • 2020.05.20-ны өдрийн 20.30 цагийн орчимд Архангай аймаг, Их тамир сум Бугат баг “Ахитын давааны ар” хэмээх газар шороон замд, улсын дугааргүй бага оврын трактор онхолдож, жолооч 26 настай.эрэгтэй, О-гийн амь нас хохирсон,
  • 2020.05.20-ны өдрийн 20:00 цагийн орчимд Завхан аймаг, Яруу сум “Загастайн даваа” хэмээх газар шороон замд Toyota Raum маркийн Д жолоочтой автомашин онхолдож, зорчигч 72 настай. эмэгтэй, С, 13 настай эрэгтэй, Б-гийн амь насыг хохироосон,
  • 2020.05.20-ны өдрийн 20.15 цагийн орчимд Хэнтий аймаг, Цэнхэр мандал сумын 1-р баг “Цэнхэрийн голын гүүр” хэмээх  газар асфальтан замд "Nissan Advan" маркийн Ц жолоочтой автомашин онхолдож, зорчигч 56 настай.эмэгтэй Ц, 6 настай эрэгтэй Ц, одоогоор нэр, хаяг нь тодорхойгүй 30-35 орчим насны эрэгтэй нарын 3 хүн амь нас хохирсон хэргийг тус тус шалгаж байна.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү