Зогсож байсан машиныг мөргөж, нэг хүн нас баржээ


2020-05-27 10:07:33

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн 2 дугаар гудамжны баруун талд ноцтой осол болжээ. Тодруулбал,  Замын-Үүд сумаас Улаанбаатар чиглэлийн автозамын зорчих хэсэгт зогсож байсан иргэн С-ийн эзэмшлийн “Даюун” загварын ачааны автомашины хойд талаас иргэн А-ийн жолоодож явсан “Блюбирд” загварын суудлын автомашин мөргөжээ. Улмаар ослын улмаас автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна. 

Энэ тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 05.26-ны өдрийн 23:07 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан очиж, “Блюбирд” загварын суудлын автомашиныг жолоодож явсан тус сумын харьяат иргэн А /30 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гарган авсан аж. Улмаар цогцсыг цагдаа болон эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү