Тогтоол усанд живж амиа алджээ


2020-05-27 10:18:30

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Сонгинохайрхан” уулын зүүн талд тогтоол усанд хүн живжээ. Энэ тухай дуудлагыг 05.26-ны өдрийн 20:11 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 22.5 км замыг туулан очиж, 45 минут ажиллаж, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэн А /25 настай, эрэгтэй/-ын  цогцсыг 5 метрийн гүнээс олж гаргажээ. Улмаар цогцосыг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Жавзандуламаар ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү