17 настай охин угаартаж нас баржээ


2020-06-02 14:22:29

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз багийн 7 дугаар гудамжинд иргэн Б-ийн 5 ханатай гэрт 3 хүн угаартжээ. Энэ тухай мэдээллийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн ээлжийн сувилагч М.Мөнхтуяа 06.01-ний өдрийн 10:03 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн Б-ийн 5 ханатай гэрт Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат А /33 настай, эрэгтэй/, тус тоотод оршин суугч Д /31 настай, эмэгтэй/ нар угаартсан байж болзошгүй байдалтай, ухаангүй байжээ. Тэднийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн ээлжийн сувилагч М.Мөнхтуяад шилжүүлэн өгсөн байна.

Мөн тус тоотод оршин суугч М/17 настай, эмэгтэй/-ийн цогцсыг  аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн  хошууч Г.Алтанбагана, цагдаагийн ахмад Г.Гансүх нарт шилжүүлэн өгчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү