2 хүн машинд дарагдсан байсныг гаргажээ


2020-06-03 09:51:13

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, 63 дугаар гудамжны 102 дугаар цэвэр ус түгээх худгийн хажууд автомашинд 2 хүн дайруулжээ.

Энэ тухай дуудлагыг 06.02-ны өдрийн 21:51 цагт Онцгой байдлын аврах ангид мэдэгдсэн байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 11 км замыг туулан 22:06 цагт очиж, Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн О /28 настай, эмэгтэй/ нь иргэн Т-ын “Приус 20” загварын суудлын автомашиныг жолоодож Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны харьяат иргэн Р, /34 настай, эрэгтэй/ иргэн Э /38 настай, эрэгтэй/ нарыг мөргөжээ. Мөргүүлсэн хоёр хүн автомашинд дарагдсан байсныг гаргажээ. Улмаар эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү