“Хьюндай 5ТОН” загварын том оврын ачааны автомашин замын хажуу руу унажээ


2020-06-03 10:57:15

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн “Баарангийн даваа” хэмээх газар Завхан аймгийн Шилүүстэй сумаас Ховд аймгийн чиглэлд явсан “Хьюндай 5ТОН” загварын том оврын ачааны автомашин замын хажуу руу унажээ. Тус том оюврын машин нь “Тэсийн бүрд” ХХК-ийнх бөгөөд жолооч Т-ээс гадна нэг зорчигч байжээ.

Онцгой байдлын газрын аврагчдыг очиход  тус компанийн ажилчид ажилтан Т /27 настай, эрэгтэй/, Б /31 настай, эрэгтэй/ нарыг аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү авч явсан байжээ. Тус автомашиныг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн байна.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү